Зар сурталчилгааны самбар байршуулах тухай

2010-01-25 00:00:00
     Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, "Барилгын тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Тазрын тухай" хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь :
 
     Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2010 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлэг, реклам, мэдээллийн байгууламжуудыг бий болгох ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Мэдээлэл холбооны сүлжээ" ХК-ийн зүүн талд Д.Сүхбаатарын талбайн урд талын ногоон байгууламжийн баруун урд хэсэгт байршуулан 0.0012 га газарт байнгын ажиллагаатай орчин үеийн техник технологийн өндөр түвшиний шийдэл бүхий загвар реклам зар сурталчилгааны самбарыг 5 жилийн хугацаатайгаар байгуулж ашиглахыг Голомт банкинд зөвшөөрсүгэй.
 
     Хоёр. Дээрх байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг орчны тохижилт, Энхтайваны өргөн чөлөөний барилгажилтын дүр төрхтэй уялдуулах, газар эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэхийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд тус тус даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР