Орон сууц хувьчлах тухай

2010-01-25 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Орон сууц хувьчлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 146 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хан-Уул" Эрүүл мэндийн нэгдлийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 4 айлын орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байрлах тус дүүргийн Тохижилт үйлчилгээний компаний ажилчдын 4 айлын орон сууцыг хавсралтын дагуу Нийслэлийн эд хөрөнгийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, одоо эзэмшиж байгаа иргэд, ажилчдад нь хувьчлахыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо орлогч Д.Дашзэвэг-д тус тус зөвшөөрсүгэй.
 
     Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР