Ажлын хэсэг байгуулах тухай

2010-01-28 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2005 оны 4/21 дүгээр тогтоолоор батлагдан одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нийслэлийн газрын үнэлгээний бүсчлэлийг шинэчлэн тогтоох, захын дүүргүүдэд хүнсний ногоо, малын тэжээл тариалах зориулалтаар олгосон газрыг төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх, Тазрын тухай" болон холбогдох хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухай санал боловсруулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга   Б.Мөнхбаатар   Нийслэлийн Засагдаргын орлогч
Орлогч дарга   Ц.Сандуй                       Нийслэлийн Газрын албаны дарга
Гишүүд
  • Б.Баянжаргал    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Ү.Ганболд    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
  • Э.Ганхүү       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Н.Нацагдорж     Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • П.Батаа       Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын орлогч дарга
  • М.Буяндэлгэр    Нийслэлийн Газрын албаны дэд дарга
  • М.Дунгармаа     Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга
  • Д.Дашцэцэг       Нийслэлийн Газрын албаны Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР