Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-01-28 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэг, 47 дугаар зүйл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжүүлэх Эрүүл мэндийн сайдын багцаас Нийслэлийн Засаг даргын багцад худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн хавсралтанд тусгагдсан Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засварын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
 
     Хоёр. Эрх шилжин ирсэн Эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засварын ажлын жагсаалтыг нэгдүгээр, засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зохион байгуулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
 
    Гурав. Хөрөнгө оруулалтын зарцуулалтанд нь хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Н.Нацагдорж/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг Өмчийн харилцааны газар / Ч.ОдНасан/-т тус тус даалгасугай.
 
    Дөрөв.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригг үүрэг болгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР