Нийслэлд багш нарын өдрийг тэмдэглэх тухай

2010-01-29 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 606 дугаар захирамжийг тус тус ундэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Монголын багш нарын 44 дэх өдрийг тохиолдуулан ажил үйлсээрээ байгууллага хамт олон, багш нараа манлайлсан оны тэргүүний төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, сургалтын менежер, нийгмийн ажилтан, мэргэжлийн аварга багш нарыг шагнах дурсгалын зүйл, багш нарын дунд зохиогдох спортын тэмцээнд шаардагдах 3160000 /Гурван сая нэг зуун жаран мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Багш нарын өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, хэлэлцүүлэг, үзэсгэлэн зохион байгуулж, боловсролын салбарын байгууллага, ажилтнуудыг өргөн хамруулж оролцуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засагдаргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР