Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "б" заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны "Дүүргүүдэд өмч шилжүүлэх" тухай 145 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
Нэг. Нийслэлийн өмчит орон сууц нийтийн аж ахуйн компаниудын хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцны хорооллуудын дунд байрлах нийтийн эзэмшлийн 2.508.832 мянган /Хоёр тэрбум таван зуун найман сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөгийн эд хөрөнгийг дүүргүүдийн өмчлөлд хавсралт ёсоор шилжүүлсүгэй.
Хоёр. Нийтийн эзэмшилийн өмч хөрөнгө хүлээлцэх ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Ажлын хэсгийн дарга: