Хөрөнгө ашиглуулах тухай

2010-02-04 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтын 3.5.3 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Ус сувгийн удирдах газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй нийт 57 335 512 /тавин долоон сая гурван зуун гучин таван мянга таван зуун арван хоёр/ төгрөгийн үнэ бүхий Ус түгээх байруудыг хавсралтын дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газрын балансанд шилжүүлсүгэй.

     Хоёр. Балансаас балансад шилжин ирж буй байруудыг "Монголын хувийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоо" ТББ-д өмч ашиглуулах гэрээ байгуулан хүлээлгэн өгч, ажлын байрны дүгнэлт гаргаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтэс /Д.Бямбасайхан/, Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т тус тус даалгасугай.

     Гурав. Хамтран ажиллах гэрээгээр ашиглаж буй хавсралтанд дурдсан Ус түгээх байруудыг ахуйн үйлчилгээний зориулалтын дагуу ашиглуулж өмчийн ашиглалт, хамгаалалтанд хяналт тавьж ажиллахыг "Монголын хувийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоо" ТББ /О.Нацагдорж/-д үүрэг болгосугай.

     Дөрөв.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд-д үүрэг болгосугай.

    Тав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны "Хөрөнгө данснаас хасах тухай" 501 дүгээр захирамжийн хавсралтын 1-29 дэххэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
02 дугаар сарын 04-ны өдрийн
106 тоот захирамжийн хавсралтууд

 

УЛААНБААТАР ХОТЫН УС СУВГИЙН  ДУНДАХ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН
ХАРИЛЦААНЫ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЖ БУЙ УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЖАГСААЛТ

д/д

Ус түгээх байрны дугаар

Байршил

Ашиглалтанд орсон он

Үлдэгдэл өртөг /төгрөг/

1

516

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 58 дүгээр гудамж

1987

4 515 391

2

520

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 26 дугаар гудамж

1984

669 710

3

517

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн сурагчийн 29 дугаар гудамж

1983

4 801 195

4

518

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, хуучин эцсийн буудал

1985

7 132 031

5

519

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 47 дугаар гудамж

1979

1 847 033

6

522

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сурагчийн 76 дугаар гудамж

1979

342 998

7

524

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 25 дугаар гудамж

1975

108 318

8

577

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 83 дугаар гудамж

1978

4 503 527

9

574

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 18 дугаар гудамж

1975

4 737 894

10

575

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хандгайтын 13 дүгээр гудамж

1979

4 801 003

11

573

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамж

1972

539 363

12

717

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ханын материал

1983

539 363

13

712

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 1 дүгээр хэсэг 3 дугаар гудамж

1983

687 363

14

716

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баян голын 51 дүгээр гудамж

1971

0

15

722

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 18 дугаар гудамж

1974

0

16

709э

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баян хошууны 12 дугаар гудамж

1976

119 029

17

708

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баян хошууны 21 дүгээр гудамж

1978

250 220

18

707

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баян цагааны 4 дүгээр гудамж

1977

71 030

19

706

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны гудамж

1977

67 756

20

220

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-лаа ХХК-ын хажууд

2000

849 837

21

674

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 5 дугаар гудамж

1987

804 083

22

666

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 14 дүгээ|э гудамж

1984

4 747 564

23

667

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн байрны дэргэд

2000

8 036 591

24

661

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Жанцангийн гудамж

1981

370 459

25

704

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян уулын 9 дүгээр гудамж

1988

5 165 435

26

701

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян уулын 2 дугаар гудамж

1978

500 221

27

669

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баруун баян уулын 13 дугаар гудамж

1982

413 727

28

700

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, хорооны дэргэд

1975

296 202

29

663

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 3 дугаар гудамж

1984

418 169

Нийт дүн

 

57 335 512