Ажлын хэсэг байгуулах тухай

2010-02-04 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр", нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газрын 2007 оны  306 тоот тогтоолоор батлагдсан "Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр", "Нийслэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор үйлдвэрлэлд эдийн засгийн үр ашигтай өндөр технологи, инновацийг нэвтрүүлэх ажлын хүрээнд "Нийслэлийн үйлдвэрлэлийн салбарын инновацийн дэд хөтөлбөр"-ийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай

     Хоёр. "Нийслэлийн үйлдвэрлэлийн салбарын инновацийн дэд хөтөлбөр"-ийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2010 оны 2 дугаар улиралд багтаан батлуулахыг ажлын хэсэг  /Д.Ганболд/ -т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР