Бүтэц орон тоог баталж, ажилд томилох тухай

2010-02-04 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ийн "в", 29.2, 30.1.11 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар-зүйлийн 2 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 180 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. "Урьдчилан цэвэрлэх байгууламж" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг нэгдүгээр хавсралтаар, бүтэц, орон тоог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. "Урьдчилан цэвэрлэх байгууламж" Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар Буднямын Инжиннашийг 2010 оны 02 дугаар сарын 05 ны өдрөөс эхлэн томилж, үндсэн цалинг 346029 /Гурван зуун дөчин зургаан мянга хорин есөн/ төгрөгөөр тогтоосугай.

     Гурав. Батлагдсан орон тооны хязгаарт баггаан ажилчдыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоох, байгууллагын дотоод журмыг батлан, мөрдүүлж ажиллахыг "Урьдчилан цэвэрлэх байгууламж" НӨҮГазрын дарга Б.Инжиннашид үүрэг болгосугай.

     Дөрөв. "Харгиа" ХК-ийн урьдчилан цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчид шилжүүлэн авч бүртгэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

     Тав. Энэхүү захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Ч.Бат/-д даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР