Хөрөнгө данснаас хасах тухай

2010-02-05 00:00:00

     Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны  197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон "Асгат" нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 3 360 000 /гурван сая гурван зуун жаран мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 14 автомашины гаражийн барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.
 
     Хоёр. Дээрх хөрөнгийн хөдөлгөөнд зохих хууль, журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР