Тээврийн хэрэгсэл данснаас хасах, дуудлагаар худалдах тухай

2010-02-05 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн өмчит зарим байгууллагуудын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон тээврийн хэрэгслүүдээс нийтийн дуудлага худалдаагаар худалдах тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр, сэлбэгийн зориулалтаар ашиглах тээврийн хэрэгслүүдийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нийслэлийн Өмчийн харилцааны газраас зохион явуулсан удаа дараагийн нийтийн дуудлага худалдаагаар худалдагдахгүй байгаа автотээврийн хэрэгслүүдийн нийтийн дуудлага худалдааны доод үнийг гуравдугаар хавсралтаар шинэчлэн тогтоож, нийтийн дуудлага худалдааг зохион байгуулж явуулахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Дуудлагын худалдааг холбогдох хууль, журмын дагуу явуулж, гүйцэтгэлийг танилцуулахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР