Ажлын хэсэг байгуулах тухай

2010-02-08 00:00:00

     Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.2.16 дахь заалт, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд байгуулсан 2010 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн хотхон байгуулах газрын асуудлыг судлан санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн дарга:

  • Ц.Цогзолмаа - Нийслэлийн Засаг даргын орлогч

Орлогч дарга

  • Ц.Сандуй-Нийслэлийн Газрын албаны дарга
  • Архитектор Н.Нацагдорж-Нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий

Гишүүд:

  • М.Баасанжав-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга
  • С.Очирбат- Зам тээвэр,барилга  хот  байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын   харилцааны бодлогын  газрын  дарга /тохиролцсоноор/
  • Ж.Ганбаатар-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн
    Б.Баянжаргал-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
    М.Отгонбаяр- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР