Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2010-02-09 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАН, ТУШААХ НЬ:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн 2010 оны зорилт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга, Нийслэлийн бизнесийн холбооны тэргүүний хамтран үйлдсэн "Санамж бичиг"-ийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангах нийслэлийн төр захиргааны болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн хавсралт ёсоор баталсугай.

     Хоёр. Нийслэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудаас Нийслэлийг хөгжүүлэх талаар гаргаж байгаа санал санаачлагыг байнга дэмжиж, хамтарч ажиллахыг Зөвлөлдөх хороо (Д.Ганболд)-д даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
02 дугаар сарын 09-ны өдрийн
125,29 тоот захирамжийн хавсралт

НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БОЛОН ХУВИЙН
ХЭВШЛИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫН
ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ
ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
 
Ажлын хэсгийн дарга:  Д.Ганболд  Нийслэлийн Засагдаргын үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогч
Орлогч дарга:   Ц.Янсанжав  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга

Гишүүд:
  • Д.Баттулга Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга /зөвшилцсөнөөр/
  • Т. Гантөмөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны гишүүн /зөвшилцсөнөөр/
  • Ц.Анандбазар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв, Санхүү эдийн засгийн хорооны гишүүн   /зөвшилцсөнөөр/
  • С.Одонтуяа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төсөв, Санхүү эдийн засгийн хорооны гишүүн /зөвшилцсөнөөр/
  • Ч.Бат  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга
  • Б.Баянжаргал  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Д.Бямбасайхан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • О.Машбат  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • Э.Амарсанаа Нийслэлийн   Засаг   даргын   Тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга