Дайчилгаатай команд штабын хээрийн сургууль явуулах зардал гаргах тухай

2010-05-30 00:00:00
     Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, Засгийн газрын 2009 оны маш нууц 63 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хооронд 2010 онд бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн талаар байгуулсан гэрээний 5.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Дайчилгаатай команд штабын хээрийн сургуульд зарцуулагдах 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дайчилгаатай команд штабын хээрийн сургуульд оролцох Зэвсэгт хүчний ангиудад оногдуулан данслагдсан хүн, техникийг бүрэн хамруулж оролцохыг Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамжийн биелэлтэд хяналт тавьж, 2010 оны 07 дугаар сарын 05-ны дотор дүнг танилцуулахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР