Зохицуулах хороо байгуулах тухай

2010-04-06 00:00:00

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын "а" заалт, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

       Нэг. Монголын Мянганы Сорилын Сангийн "Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах" төслийн хэрэгжилтийг Зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

      Хоёр. "Халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хянах" төслийн талаар холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах заавар зөвлөгөө өгөх, мэдээ тайланг авах, дүн шинжилгээ хийх, салбаруудын хамтын ажиллагааг сайжруулах ажлыг зохион байгуулж ажиллахыг төслийн хэрэгжилтийг Зохицуулах хороо /Ц.Цогзолмаа/-нд үүрэг болгосугай.

     Гурав. Төслийн хэрэгжилтийг зохицуулах хорооны үйл ажиллагааг дзмжиж, хамтарч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, холбогдох байгууллагуудын удирдлагуудаддаалгасугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

"ХАЛДВАРТ БУС ӨВЧИН, ОСОЛ ГЭМТЛЭЭС
СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ" ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ
ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН


Дарга   Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын  хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл  мэдээллийн албаны дарга
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
  • Нийслэлийн Боловсролын газрын дарга
  • Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
  • Нийслэлийн Биеийн тамир спортын газрын дарга
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга
  • Замын цагдаагийн газрын дарга
  • Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Баянгол дүүргийн Засаг дарга
  • Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл  мэндийн хэлтсийн дарга
  • Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга
  • Нарийн бичгийн дарга  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийм хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн