Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

2010-04-06 00:00:00
      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны "Нийслэлийн 2009 оны тесөвт зарим өөрчлөлт оруулах тухай" 4/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 оны санхүүжих Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

      Хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хууль, журмын дагуу зохион байгуулахыг холбогдох хэлтэс, алба, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нарт үүрэг болгосугай.

      Гурав. Хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

      Дөрөв.  Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт даалгасугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 06-ны өдрийн
236 тоот захирамжийн хавсралт

 

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД
САНХҮҮЖИХ ҮНДЭСНИЙ БОЛОН НИЙСЛЭЛИЙН
ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ЖАГСААЛТ
/сая.төг/

Хөтөлбөрийн нэр

Хугацаа

2010 онд санхүүжих

Хэрэокүүлэх байгууллага

1.Үндэсний хөтөлбөр

1

"Ногоон хувьсгал" үндэсний хөтөлбөр

2010

15,0

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар

2

"Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" үндэсний хөтөлбөр

2010

10,0

Улаанбаатар бүсийн зөвлөл

 

Дүн

 

25,0

 

2.Нийслэлийн дэд хөтөлбөр

1

"Улаанбаатар хотын Мянганы хөгжлийн зорилтууд" хөтөлбөр

2010

5,0

Хотын хөгжлийн бодлогын хэлтэс

2

Төрийн албан хаагчдын . сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр

2010

30,0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захиратийн ажлын      алба

3

"Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны" дэд хөтөлбөр

2010

10,0

Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг

4

"Морин хуур-уртын дуу" дэд хөтөлбөр

2010

3,0

Соёл урлагийн газар

 

Дүн

 

48,0

 

 

Нийт

 

73,0