Ажил хүлээлцүүлэх тухай

2010-04-07 00:00:00

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" НӨТҮГ байгуулагдсантай холбогдуулан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Б.Батбаатар нарын ажлыг хүлээлцүүлэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай.

Комиссын дарга     Ч.Бат   Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга

Гишүүд

  • Х.Самбаа      Нийслэлийн Засаг даргын Хүний нөөцийн зөвлөх
  • Б.Баянжаргал   Нийслэлийн   Засаг   даргын   Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Э.Ганхүү           Нийслэлийн   Засаг   даргын   Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Ч.Однасан        Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
  • Ю.Дэлгэрмаа    Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
  • М.Батбаяр        Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга
  • Н.Сүхбаатар      Улаанбаатар Бизнес хөгжлийн төвийн орлогч захирал
  • Д.Мөнгөнцэцэг  Захирагчийн ажлын албаны ахлах нягтлан бодогч
  • Н.Батсүх           Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн
  • Нарийн бичгийн  дарга              З.Лхагвадорж           Захирагчийн ажлын албаны  Захиргааны албаны дарга


      Хоёр. Батсүхийн Саранчимэгийн сарын үндсэн цалинг 325242 /гурван зуун хорин таван мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгөөр тогтоож, тооцож олгохыг "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" НӨТҮГ-ын нягтлан бодогч Ц.Соёлмаад зөвшөөрсүгзй.

      Гурав."Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" НӨТҮГ-ын даргын ажлыг хууль, журмын дагуу хүлээлцүүлэхийг Комисс /Ч.Бат/-т үүрэг болгосугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР