Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай

2010-04-07 00:00:00
      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын "в", 29.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 68 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 49, 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

      Нэг. Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот төлөвлөлт, зураг төсөл, судалгааны албыг "Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн" НӨУҮГазарт, мөн газрын Хот байгуулалтын албаны Барилга захиалагчийн хэлтсийг "Хөрөнгө оруулалтын газар" НӨУҮГазарт орон тоо, үндсэн хөрөнгөтэй нь тус тус шилжүүлсүгэй.

      Хоёр. Эрдэнэсайханы Хүрэлбаатарыг 2010 оны 4 дүгээр сарын 7-ны едрөөс Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар томилж, сарын үндсэн цалинг 425493 төгрөгөөр тогтоон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар тооцож олгохыг зөвшөөрсүгэй.

      Гурав. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын болон "Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн" НӨУҮГазар, "Хөрөнгө оруулалтын газар" НӨУҮГазар байгуулагдсантай холбогдуулан ажил хүлээлцүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах комиссын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

      Дөрөв. Бүтэц, чиг үүрэгт еөрчлөлт орсонтой холбогдуулан байгууллагын төсөв, дүрэм, бүтэц, орон тоог батлуулах, албан хаагчдыг томилох, төсвийн Ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээг 2010 оны 4 дүгээр сарын 15-ны дотор багтаан байгуулахыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/-т даалгасугай.

      Тав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

 
УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР БӨГӨӨД НИЙСЛЭЛИЙН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ТӨЛӨВЛӨЛТИЙН
ГАЗРЫН ДАРГЫН АЖИЛ БОЛОН "НИЙСЛЭЛИЙН ЗУРАГ ТӨСЛИЙН ХҮРЭЭЛЭН" НӨУҮГАЗАР, "ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР" НӨУҮГАЗАР  БАЙГУУЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АЖИЛ ХҮЛЭЭЛЦҮҮЛЭХ,
ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАНГАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


Комиссын дарга     Ү.Ганболд     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Гишүүд

  • Х.Самбаа             Нийслэлийн Засаг даргын Хүний нөөцийн зөвлөх
  • Б.Баянжаргал       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Э.Ганхүү                Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарг
  • О.Машбат              Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • Т.Дашням              Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга
  • Э.Анар                Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын орлогч дарга
  • Ж.Оюунчимэг     Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын ерөнхий ня-бо
  • Нарийн бичгийн дарга    Л.Алтангэрэл      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР