Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн" НӨУҮГ-ын даргыг томилох тухай

2010-04-07 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын "в" заалт, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны "Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн байгуулах тухай" 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Самбуугийн Цахиурыг 2010 оны 4 дүгээр сарын 7-ны одрөөс "Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн" НӨУҮГ нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот, улсын үйлдвэрийн газрын даргаар томилж, үндсэн цалинг 530000 төгрөгөөр тогтоосугай.

     Хоёр. "Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн" НӨУҮГ-ын дүрэм, бүтэц орон тоог 2010 оны 4 дүгээр сарын 15-ны дотор боловсруулан батлуулж, төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээг байгуулж, ажилтнуудыг томилж ажиллахыг "Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн" /С.Цахиур/-нд үүрэг болгосугай

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР