Хөрөнгө оруулалтын газар" НӨУҮГ-ын даргыг томилох тухай

2010-04-08 00:00:00
      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын "в" заалт, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны "Хөрөнгө оруулалтын газар байгуулах тухай" 49 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

      Нэг. Цэвэлсодномын Ганхүүг 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс "Хөрөнгө оруулалтын газар" НӨУҮГ нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот, улсын үйлдвэрийн газрын даргаар томилж, үндсэн цалинг 530000 төгрөгөөр тогтоосугай.

      Хоёр. "Хөрөнгө оруулалтын газар" НӨУҮГ нийслэлийн өмчит, аж ахуйн тооцоот, улсын үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц орон тоог 2010 оны 4 дүгээр сарын 15-ны дотор боловсруулан батлуулж, төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээг байгуулж, ажилтнуудыг томилж ажиллахыг "Хөрөнгө оруулалтын газар" /Ц.Ганхүү/-т үүрэг болгосугай.

     Гурав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР