Цэргийн сургалт, бэлтгэлийг зохион байгуулах тухай

2010-04-08 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Дайчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн хэмжээнд 2010 онд явагдах дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалтыг батлагдсан хуваарийн дагуу Зэвсэгт Хүчний Жанжин табын холбогдох хэлтэс, албадуудтай хамтран зохион байгуулсугай.

     Хоёр.Сургалт зохион байгуулах үеийн удирдлагыг тухай бүрд нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргын тушаалаар томилон ажиллуулсугай.

     Гурав. Сургалт зохион байгуулахад шаардлагатай 6200000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг Цэргийн штабын сургалт, бэлтгэлийн зардлаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан сургалтын дүнг нэгтгэн холбогдох албан тушаалтнуудад танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.,

     Тав. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР