Барилга барих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тухай

2010-04-08 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "б", 29,2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 78 дугаар зүйлийн 78,2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 51, 52 дугаар тогтоолыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2009 оны 07-11/629, 2010 оны 03 дугаар сарын 25-ны едрийн 0711/49 дүгээр дүгнэлтүүдээр ашиглалтын шаардлага хангахгүй болж актлагдан нийслэлийн өмчийн бүртгэлээс хасагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдсэн байр барих хөрөнгийн зохих хэсгийг дүүргийнхээ төсвийн орлого болон бусад эх үүсвэрээс бүрдүүлж үлдэгдэл санхүүжилтийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гэрээ байгуулж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга /Б.Батзоригт даалгасугай.

     Хоёр. Тус барилгад шаардлагатай санхүүжилтийн зохих хэсгийг нийслэлийн 2010 оны төсвийн тодотгол, 2011 оны төсөвт тусгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Баатарзориг нарт тус тус даалгасугай.

     Гурав. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдсэн байрны барилгын ажлын гүйцэтгэлд нь хяналт тавьж нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

 
НИЙСЛЭЛИЙН ЖИЖИГ БИЧИЛ БИЗНЕСИЙН ХӨПЖЛИЙГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ"-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн дарга      Д. Ганболд    Нийслэлийн Засаг үйлдвэрлэл экологийн хариуцсан орлогч

Дэд дарга       Ц.Энхтуяа     Монголын бизнес инкубаторуудын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч /зөвшилцсөнөер/

Гишүүд

  • Д.Бямбасайхан     Нийслэлийн .Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • Б.Батбаатар           Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга
  • Ж.Хэрлэн               Улаанбаатар Хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэí
  • И.Амарзаяа           Хүнс Хөдөө Аж ахуй Хөнгөн үйлдвэрийн яамны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн
  • Д.Батмөнх  Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хедөлмөр халамж үйлчилгээний газрын сургалтын хэлтсийн дарга                                                                                                         /зөвшилцсөнеер/
  • Ж.Баярмагнай         Монгол    улсын    З.асгийн     газрын хэрэгжүүлэгч    агентлаг      Жижиг  дунд үйлдвэрийн газрын    орлогч дарга /зөвшилцсөнөөр/
  • Д.Баярсайхан            Нийслэлийн Жижиг  дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргà
  • Ц.Цагаанхүү         Монголын  Жижиг  дунд үйлдвэрлэлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/
  • Н.Оргил               МҮХАҮТанхимийн Жижиг дунд бизнес үндзсний үйлдвэрлэлийг дэмжих   хэлтсийн  дарга /зөвшилцсөнөөр/
  • Т.Оюунчимэг      Монголын хоршооллын Үндэсний нзгдсэн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/
  • С.Энхтуяа           Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын холбооны ерөнхийлөгч /зөвшилцсөнөөр/
  • З.Булган           Хас банкы Жижиг дунд бизнесийн банкны хэлтсийн захирал /зөвшилцсөнөөр/
  • Нарийн бичгийн дарга     Т.Цэрэндэжид     Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР