Ой тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулах тухай

2010-04-09 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 399 дүгээр зарлиг, Сангийн сайдын 2009 оны 247 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол Улсад санхүү, эдийн засгийн алба үүсч байгуулагдсаны 100 жилийн ойг нийслэлд тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:      Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч
Дэд дарга:                            Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
Гишүүд                             

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн  захиргааны удирдлагын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Нийслэлийн Татварын газрын дарга
  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын да
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга
  • Нийслэлийн Газрын албаны дарга
  • Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын
  • Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын
  • Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Нарийн  бичгийн дарга    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий мэргэжилтэн


     Хоёр. Санхүү, эдийн засгийн албаны 100 жилийн ой угтсан ажлын төлөвлөгөө гарган баталж, нийслэлийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, тесвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэх, нийслэлийн санхүү, эдийн засгийн албаны хөгжлийн түүхэн замналыг сурвалжилж түгээн дэлгэрүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ажлын явц, үр дүнг Засаг даргын зөвлөлд танилцуулж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Баатарзориг/-т даалгасугай.

     Гурав. Ой тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдон гарах зардлын төсвийг 2011 оны төсөвт тусгуулахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
Дөрөв. Монгол улсад санхүү, эдийн засгийн алба үүсч байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажыг дүүргийн хэмжээнд зохион байгуулан нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР