Эрүүлжүүлэх байрны тухай

2010-04-09 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2010 оны зорилтын 5.12.10 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдах Эрүүлжүүлэх байрны барилгын зураг, төсөв боловсруулахад шаардагдах зардлын тооцоог гаргаж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар /С.Баатаржав/-т үүрэг болгосугай.

     Хоёр. Эрүүлжүүлэх байрны газрын байршлыг тогтоох, барилгажилтын ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн шийдлийг хянан батлах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /Э.Хүрэлбаатар/, Нийслэлийн Газрын алба/Ц.Сандуй/-нд тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР