Ажлын хэсэг байгуулах тухай

2010-04-13 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2010 оны зорилтыг хэрэгжүүлэх, "Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого", дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, нэгдсэн төсвийн үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор "Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлээс баримтлах бодлого"-ийн баримт бичгийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. "Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлээс баримтлах бодлого" -ийн төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2010 оны 2 дугаар улиралд багтаан батлуулахыг Ажлын хэсэг /Д.Ганболд/ -т даалгасугай

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН


Ажлын хэсгийн дарга:  Д.Ганболд   Нийслэлийн Засагдаргын үйлдвэрлэл  экологийн  асуудал хариуцсан орлогч

Орлогч дарга:   Х.Ганбаатар   Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал /зөвшилцсөнөөр/

Гишүүд:

  • Ч.Бат               Улаанбаатар хотын  Ерөнхий  менежер бөгөөд захирагчийн Ажлын албаны дарга
  • Б.Энх-Амгалан   Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч /зөвшилцсөнөөр/
  • С.Одонтуяа       Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч /зөвшилцсөнөөр/
  • С.Бэхбат            Төрийн өмчийн хорооны төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • Б.Баянжаргал    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Д.Бямбасайхан   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын  йлдвэрлэлийн  хэлтсийн дарга
  • О.Машбат           Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга
  • Б.Однасан         Нийслэлийн   Өмчийн газрын дарга
  • Ц.Долоонжин      Нийслэлийн Засагдаргын  газрын Санхүү торийм сàíãèéí  хэлтсийн ахлах мэргэжиëòýí
  • Э.Оюунтэгш    Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн  танхимын ерөнхий нарийн бичгийн  дарга  /зөвшилцсөнөөр/
  • Н.Сүрэнбаатар    Үндэсний   хөгжил  шинэтгэлийн хорооны    шинэтгэлийн      газрын мэргэжилтэн /зөвшилцсөнөөр/
  • З.Одгэрэл          Монгол  Улсын  их сургуулийн  хууль зүйн тэнхимийн багш /зөвшилцсөнөөр/
  • Нарийн бичгийн дарга:  А.Цэцгээ      Нийслэлийн Засаг даргын  Тамгын газрынүйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн
  • Ц. Эрдэнэбаатар   Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны хэлтсийн дарга /зөвшилцсөнөөр/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР