Дэд комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах

2010-04-13 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2010 оны 2 дугаар сарын 19-ний 35 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Жижиг дунд үйлдвэрийг дэмжихэд зориулж Улсын болон нийслэлийн төсвөөс гаргах хөрөнгийг үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчдэд олгох ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах, зарцуулалтанд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий "Төсөл шалгаруулах дэд комисс"-ын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 470 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР