Хөрөнгө гаргах тухай

2010-07-14 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол улсад балетийн урлагийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн Испани улсаас ирж, буцах зардал 5,0 /таван/ сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Зардлын гүйцэтгэлд хяналт тавьж зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР