Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай

2010-04-13 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын 2010 оны "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2010 онд санхүүжих их засварын ажлын жагсаалт батлах тухай" 104/56 тоот хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжих Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлэх нийслэлийн боловсролын байгууллагуудын хөрөнгө оруулалт, барилгын их засварын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан, гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад даалгасугай.

     Хоёр. Боловсролын байгууллагуудын хөрөнгө оруулалт, барилгын их засварын ажлын жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Гурав. Хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавихыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны
4 дүгээр сарын 13-ны өдрийн
267 тоот захирамжийн хавсралт
 
 
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2010 ОНД САНХҮҮЖИХ БОЛОВСРОЛ, СОЁЛ,
ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН БАГЦААС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГАД
ЭРХ ШИЛЖҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
/сая төг/
Төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн нэр, хүчин чадал, байршил
Хэрэгжүүлэх хугацаа
Төсөвт өртөг
2010 онд санхүүжих
А
Хөрөнгө оруулалт
     
1
Цэцэрлэгийн барилга, 75 ор /УБ, Багануур, 4-р хороо/
2008-2010
306.0
200.0
2
Цэцэрлэгийн барилга, 100 ор /УБ,БЗД,6-р цэцэрлэг/
2008-2010
360.0
235.0
3
Цэцэрлэгийн барилга, 100 ор /УБ, БЗД, 21-р цэцэрлэг/
2008-2010
150.0
86.0
4
Цэцэрлэгийн барилга, 100 ор /УБ, БЗД, 5-р хороо/
2008-2010
499.0
180.0
5
Цэцэрлэгийн барилгын дуусгал 60 ор /УБ.СХД, 24-р хороо, 38-р цэцэрлэг/
2007-2010
224.8
10.0
 
Дүн
 
1,539.8
711.0
Б
Их засвар
     
1
42-р сургуулийн хичээлийн барилгын их засвар /УБ, СХД/
2010
50.0
50.0
2
48-р сургуулийн барилгын их засвар /УБ, БЗД, 18-р хороо/
2010
32.0
32.0
3
72-р сургуулийн барилгын их засвар /УБ.ЧД/
2010
20.0
20.0
4
23-р сургуулийн барилгын их засвар /УБ.ЧД/
2010
30.0
30.0
5
50-р     сургуулийн     барилгын     их засвар /УБ.ЧД/
2010
27.0
27.0
6
1-р сургуулийн барилгын их засвар /УБ.СБД/
2010
70.0
70.0
7
40-р    сургуулийн    барилгын    их засвар /УБ.БГД/
2010
50.0
50.0
8
93-р     сургуулийн     барилгын     их засвар /УБ.БГД, 7- р хороо/
2010
20.0
20.0
9
11-р  сургуулийн  биеийн тамирын заалны их засвар /УБ, СБД/
2010
12.5
12.5
10
160-р   цэцэрлэгийн   барилгын   их засвар / УБ, СБД /
2010
30.0
30.0
11
19-р    цэцэрлэгийн    барилгын    их засвар / УБ, ЧД /
2010
27.0
27.0
12
26-р    цэцэрлэгийн    барилгын    их засвар / УБ, СХД, 19-р хороо /
2010
22.0
22.0
13
31-р    цэцэрлэгийн    барилгын    их засвар / УБ, ЧД /
2010
40.0
40.0
14
76-р    цэцэрлэгийн    барилгын их засвар / УБ, БГД, 13-р хороо /
2010
20.0
20.0
15
141-р   цэцэрлэгийн   барилгын   их засвар / УБ, БГД , 9-р хороо/
2010
30.0
30.0
16
4-р     цэцэрлэгийн     барилгын    их засвар / УБ, ЧД /
2010
30.6
30.6
 
Дүн
 
511.1
511.1
 
НИЙТ
 
2,050.9
1,222.1