Төрийн бус байгууллагаар үүрэг гүйцэтгүүлэх тухай

2010-07-08 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2010 оны зорилтын 5.9 дэх заалтыг хэрэгжүүлэх болон архидан согтуурах явдал, түүний хор уршигтай тэмцэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор "Архидалтын эсрэг үндэстний Итгэл их хөдөлгөөн" ТББ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ажлын төлөвлөгөөг батлан, биелэлтийг тухай бүр тооцож ажиллахыг Захирагчийн Ажлын алба /Ч.Бат/-нд даалгасугай.

     Хоёр. Гэрээг хэрэгжүүлэхэд шаардагдах 5 /таван/ сая төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргаж "Архидалтын эсрэг үндэстний Итгэл их хөдөлгөөн" ТББ-д олгохыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР