Хөрөнгө бүртгэх тухай

2010-04-14 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 14 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах зардлаар хийгдсэн 51 889 901 /тавин нэгэн сая найман зуун наян есөн мянга есөн зуун нэг/ төгрөгийн өртөг бүхий Шагайн төв асар, Сур харвааны барилгын их засвар, өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэж авахыг Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зовшөөрсүгэй.

     Хоёр. Шинээр бүртгэсэн их засвар, өргөтгөлийн үнийн дүнгээр барилгуудын өртгийг нэмэгдүүлж, "Төв цэнгэлдэх хүрээлэн" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн сангийн нийслэлийн эзэмших хувь хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн холбогдох шийдвэр гаргуулахыг "Төв цэнгэлдэх хүрээлэн" хязгаарлагдмал хариуцлагатай компани /Т.Нямдаваа/, Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР