Хөрөнгө гаргах тухай

2010-07-07 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хзсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улаанбаатар хотод 2010 оны 7 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд болох "Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны ажлын хэсгийн уулзалт"-ын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах комиссыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

     Хоёр. Хуралдааны бэлтгэлийг хангах, зохион байгуулахад шаардагдах зардлыг 2 дугаар хавсралтаар баталж уулзалт зохион байгуулахад шаардагдах зардал болох 22.914.026 /Хорин хоёр сая есөн зуун арван дөрвөн мянга хорин зургаан/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Гурав"Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны ажлын хэсгийн хурал"-ын ажлын хэсгийн хуралдааныг бүрэн хангах, шаардлагын хэмжээнд зохион байгуулах ажлыг Комисс /Д.Ганболд/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын
7-ны өдрийн 457 тоот захирамжийн хавсралт

ДЭЛХИЙН ӨВЛИЙН ХОТУУДЫН ДАРГА НАРЫНХОЛБООНЫ АЖЛЫН ХЭСГИЙН
ХУРЛЫГ ЗОХИОНБАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Ажлын хэсгийн дарга:

  • Б.Баатарзориг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Орлогч дарга:

  • Д.Ганболд Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд:

  • Ү.Ганболд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
  • Б.БаянжаргалНийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын зөвлөх
  • Ю.Дэлгэрмаа Нийслэлийн Байгаль хамгаалах газрын дарга
  • Б.Дэлгэрбаяр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга
  • Г.Нандинжаргал Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • Э.ГанхүүНийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга
  • Д.Сайнбаяр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
  • Э.Мөнхцог Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга
  • Т.Дашням Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга
  • Л.Алтангэрэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга
  • Ц.Батхуяг Нийслэлийн Төр захиргааны авто баазын дарга
  • Ж.Алтаргана Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч
  • Д.Доржцэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Буянбат Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Н.Мягмарсүрэн Нийслэлийн Зараг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  • Б.Гүнчинсүрэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн

Нарийн бичгийндарга:

  • Э.Амарсанаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга