Хөрөнгө бүртгэх тухай

2010-04-14 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "а", 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол улсын хөгжүүлэх сангийн хөрөнгөөр баригдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны өргөтгөлийн 76 515 160 /далан зургаан сая таван зуун арван таван мянга нэг зуун жаран/ төгрөгийн өртөг бүхий барилгыг данс бүртгэлдээ бүртгэж авахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд зөвшөөрсүгэй.

     Хоёр. Шинээр бүртгэгдсэн барилгын эзэмшилт, ашиглалтанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд тус тус үүрэг болгосугай.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР