Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-14 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын /а/, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 18 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Энхтайваны өргөн чөлөө, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амарсанаагийн гудамжинд барьж ашиглалтанд оруулсан 2 500 000 / Хоёр сая таван зуун мянган / төгрөгийн өртөгтэй Чулуун гэрэлт хөшөөг Баянгол дүүргийн өмчид бүртгэн авахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд зөвшөөрсүгэй.
Хоёр. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Соёл урлагийн газар /Ц.Пүрэвхүү/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР