Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай

2010-07-07 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "а", 29.2, Тамшгаас хамгаалах тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 26 дугаар зүйлийн 26.1, Улсын Онцгой комиссын 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 10 дугаар тэмдэглэлийг тустус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Баянзүрх /Баянзүрхийн товчоо/, Налайх /Тэрэлж салдаг уулзвар/ Багануур /Хэрлэнгийн гүүр/.Багахангай /Чойр чиглэлийн авто зам/ дүүргүүдийн нутаг дахь авто техникийн шалган бүртгэх товчоодоор Сүхбаатар, Хэнтий аймгаас ирж буй мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нийслэлийн нутаг дэвсгэр рүү нэвтрүүлэхийг 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 12.00 цагаас эхлэн зөвшөөрсүгэй.

     Хоёр. Шүлхий өвчний голомттой бүс нутгаас цаашид мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний тээвэрлэлт, гарал үүслийн гэрчилгээнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/, Хөдөө аж ахуйн газар /Р.3оригт/-т даалгасугай.

     Гурав. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа шүлхий өвчнөөр өвчилж болзошгүй мал сүрэг, амьтанд тандалтын үзлэгийг явуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан танилцуулахыг нийслэлийн Мал эмнэлгийн газар /Д.Урансүрэн/, Хөдөө аж ахуйн газар /Р.3оригт/-т тус тус даалгасугай.

     Дөрөв. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дүнг 14 хоног тутамд танилцуулж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР