Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-14 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын /а/, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 16 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх цэцэрлэгт хүрээлэнд барьж ашиглалтанд оруулсан 33 000 000 /Гучин гурван сая/ төгрөгийн өртөг бүхий "Төрийн дуулал" дуут хөшөөг Сүхбаатар дүүргийн өмчид бүртгэн авахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга Г.Төмөрбаатарт зөвшөөрсүгэй.

     Хоёр. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Соёл урлагийн газар /Ц.Пүрэвхүү/-т тус тус үүрэг болгосугай.   

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР