''Тал нутгийн марафон - 2010" Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах тухай

2010-07-07 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын "А", 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/22 дугаар тогтоол, 2005 оны 49 дүгээр тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015 хөтөлбөрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:


     Нэг. "Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу • аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр Улаанбаатар хотод Нийслэлийн Засаг даргын нэрэмжит "Тал нутгийн марафон - 2010" олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг 2010 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэр Цонжин болдогт зохион байгуулахыг Нийслэлийн Аялал, жуулчлалын газар /Ш.Сүхбаатар/, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар/Ж.Ганболд/-ттустус даалгасугай.

     Хоёр. "Тал нутгийн марафон - 2010" олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Гурав. "Тал нутгийн марафон - 2010" олон улсын марафон гүйлтийн тэмцээний зардал 5.000.000 /таван сая/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 349 дүгээр захирамжийн хавсралтаар батлагдсан нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2010 онд санхүүжүүлэх Үндэсний болон нийслэлийн дэд хөтөлбөрийг жагсаалтын 2.7-д тусгагдсан зардлаар санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Дээрх арга хэмжээг хөтөлбөрийн дагуу цаг хугацаанд нь амжилттай зохион байгуулж, олон нийтэд хэвлэл мэдээлэлээр сурталчилах, хяналт тавих, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Ц.Цогзолмаа/-д даалгасугай.  
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР