Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудын 2009 оны гэрээ /контракт/-г дүгнэх тухай

2010-04-14 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай байгуулсан гэрээ /контракт/-ний 2009 оны биелэлт, зорилтот түвшинг дүгнэж, 2010 оны зорилтот түвшинг батлах комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, гэрээ дүгнэх хуваарийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлуудтай байгуулсан гэрээ /контракт/-г дүгнэх, 2010 оны зорилтот түвшинг батлах ажлыг 2010 оны 4 дүгээр сард багтаан дуусгаж, нэгдсэн дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Засаг даргын нэгдүгээр орлогч бөгөөд Гэрээ дүгнэх комиссын дарга Б.Баатарзоригт даалгасугай
.
     Гурав. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 2009 оны зорилтот түвшин, гэрээ /контракт/-гээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн захирлуудын талаар дүгнэлт гаргаж, ногдуулах хариуцлагын санал боловсруулж танилцуулахыг Засаг даргын нэгдүгээр орлогч бөгөөд Гэрээ дүгнэх комиссын дарга Б.Баатарзоригт үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР

 

Нийслэлийн Засаг даргын 2011 оны
01 дүгээр сарын 10-ны өдрийн
07 тоот захирамжийн хавсралт

 
НИЙСЛЭЛИЙН  ӨМЧИТҮЙЛДВЭРИЙН  ГАЗРЫН  ЗАХИРАЛТАЙ  БАЙГУУЛСАН  2009  ОНЫ  ГЭРЭЭ
/КОНТРАКТ/-Г ДҮГНЭЖ, 2010 ОНЫ ЗОРИЛТОТТҮВШИНГ  БАТЛАХ КОМИССЫН БҮРЭЛДЭХҮҮН


Комиссын дарга  Б.Баатарзориг  Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

Орлогч дарга     Ч.Однасан    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга

Салбар комиссын дарга

  • Д.Дуламсүрэн   Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргa
  • Ц.Цэцэнзориг    Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Менежмент, төлөөллийн хэлтсийн дарга

Гишүүд:

  • Ш.Наран               Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга
  • Д.Бямбасайхан    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
  • М.Отгонбаяр       Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • Б.Баянжаргал      Нийслэлийн Засагдаргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга
  • П.Наранцэцэг     Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга
  • Б.Дэлгэрбаяр      Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга
  • Л.Эрдэнэбат       Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Ж.Жавхлантөгс   Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн
  • Ц.Лхамжав         Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хэлтсийн дарга
  • Ж.Бямбасүрэн   Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын мэргэжилтэн
  • Ц.Оюунсайхан    Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын  мэргэжилтэн
  • Нарийн бичгийн дарга   С.Амарбаяр   Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын ахлах мэргэжилтэн

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР