Үндэсний спортын 1Ү их наадмыг зохион байгуулах тухай

2010-04-15 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны "Үндэсний спортыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай" 150 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэл Улаанбаатар хотод "Үндэсний спортын 1Ү их наадам"-ыг 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

     Хоёр. "Үндэсний спортын 1Ү их наадам"-ыг зохион байгуулах төсөв зардлын асуудлыг шийдвэрлэж, арга хэмжээг хуваарийн дагуу нийслэл, дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг өргөнөөр хамруулан зохион байгуулж, сурталчлахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

    Гурав.    Энэхүү  захирамжийн   хэрэгжилтэнд   хяналт   тавьж   ажиллахыг Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Ж.Ганболд/-т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР