Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудтай байгуулсан гэрээ /контракт/-г дүгнэсэн дүнгийн тухай

2010-07-07 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 19 дүгээр зүйл, 78 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 22 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тоггоол, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 272 дугаар захирамжаар томилогдсон комиссын дүгнэлтийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга, захирлуудтай байгуулсан 2009 оны гэрээ /контракт/-г дүгнэхэд зорилтот түвшинг биелүүлж, хангалттай үнэлгээ авсан байгууллагын дарга, захирлуудын үнэлгээ, олгох урамшууллыг нэгдүгээр, бүтцийн өөрчлөлт хийх үйлдвэрийн газар, ажил сайжруулах болон хангалтгүй дүгнэгдсэн захирлуудын үнэлгээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулан хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх төлөвлөгөө боловсруулан батлуулж ажиллах, контрактын үүргээ хангалтгүй биелүүлсэн захирлуудад контрактад заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар санал боловсруулан танилцуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ч.Однасан/-т даалгасугай

     Гурав. Контрактаар хүлэзсэн үүргээ биелүүлж хангалттай дүн үзүүлсэн болон шинээр томилогдсон дарга, захирлуудтай 2010 оны гэрээ /Контракт/ байгуулах ажлыг зохион байгуулан, хэрзгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/ -т үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР