Цоцолбор сургуулийг шинэчлэн зохион байгуулах тухай

2010-07-09 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.5-ын "а", 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад боловсрол олгох зорилгоор Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын 2010 оны 1/358 дугаар албан бичиг, дүүргийн онцлог байдлыг үндэслэн "Боловсрол" цогцолбор сургуулийг "Боловсрол" цогцолбор, "Гүн галуутай" цогцолбор сургууль болгож тус тус шинэчлэн байгуулсугай.

     Хоёр. Шинэчлэгдэн байгуулагдсан "Боловсрол", Түн галуутай" цогцолбор сургуулиудын өмчийг шинэчлэн бүртгэж авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, бүтэц, орон тоо, цалингийн санг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/ , Боловсролын сургалтын байгууллагын тусгай зөвшөөрөл олгох, боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг Боловсролын газар /Д.Энхбаяр/, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарт тус тус даалгасугай.

     Гурав. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/129 дүгээр захирамжийн хавсралтын 5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР