Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-15 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 19 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан нийт 445 905 580 /дөрвөн зуун дөчин таван сая есөн зуун таван мянга таван зуун наян/ төгрөгийн ертөг бүхий "Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хорооны засаг захиргаа, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цощолбор"-ын барилга байгууламжуудыг хавсралт ёсоор зохих журмын дагуу бүртгэн авахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод зөвшөөрсүгэй
.
     Хоёр. Дээрх хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Болдод тустус үүрэгболгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
276 тоот захирамжийн хавсралт
 
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ХОРООНЫ
ЦОГЦОЛБОР БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
 
Объектын нэр байршил
Хөрөнгийн хэмжээ
1
Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо
103 340 485
2
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо
103 881200
3
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо
119 582 219
4
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо
119 101 676
Нийт дүн
445 905 580