Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-15 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 19 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан нийт 517 056 504 /таван зуун арван долоон сая тавин зургаан мянга таван зуун дөрвөн/ төгрөгийн өртөг бүхий "Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хорооны засаг захиргаа, ерхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цощолбор"-ын барилга байгууламжуудыг хавсралт ёсоор зохих журмын дагуу бүртгэн авахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд тус тус үүрэг болгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
277 тоот захирамжийн хавсралт
 
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ХОРООНЫ ЦОГЦОЛБОР
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
Объектын нэр байршил
Хөрөнгийн хэмжээ
1
Баянгол дүүргийн 1 дүгээр хороо
106 600 000
2
Баянгол дүүргийн 2 дугаар хороо
100 753 592
3
Баянгол дүүргийн 3 дугаар хороо
104 500 000
4
Баянгол дүүргийн 16 дугаар хороо
101 988 000
5
Баянгол дүүргийн 19 дүгээр хороо
103 214 912
Нийт дүн
517 056 504