Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-15 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 19 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан нийт 736 935 957 /долоон зуун гучин зургаан сая есөн зуун гучин таван мянга есөн зуун тавин долоон/ төгрөгийн өртөг бүхий "Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хорооны засаг захиргаа, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор"-ын барилга байгууламжуудыг хавсралт ёсоор зохих журмын дагуу бүртгэн авахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт зөвшөөрсүгэй.

     Хоёр. Дээрх хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригт тус тус үүрэг болгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
278 тоот захирамжийн хавсралт
 
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ХОРООНЫ ЦОГЦОЛБОР
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
Объектын нэр байршил
Хөрөнгийн хэмжээ
1
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо
94 266 453
2
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо
110466 183
3
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо
99 500 000
4
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо
213 500 000
5
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо
110599 215
6
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо
108 604 106
Нийт дүн
736 935 957