Хөрөнгө бүртгэн авах тухай

2010-04-15 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 19 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан нийт 592 640 096 /таван зуун ерэн хоёр сая зургаан зуун дөчин мянга ерэн зургаан/ тегрөгийн өртөг бүхий "Иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх хорооны засаг захиргаа, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор"-ын барилга байгууламжуудыг хавсралт ёсоор зохих журмын дагуу бүртгэн авахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт зөвшөөрсүгэй
.
     Хоёр. Дээрх хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Хан-Уул дүүргийн Засагдаргын орлогч Ж.Ганхуягт тус тус үүрэг болгосугай.
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2010 оны
04 дүгээр сарын 15-ны өдрийн
279 тоот захирамжийн хавсралт
 
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨМЧИД БҮРТГЭХ ХОРООНЫ
ЦОГЦОЛБОР БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ
 
Объектын нэр байршил
Хөрөнгийн хэмжээ
1
Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо
99 972 079
2
Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо
18_50_0 000
3
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо
67 785 130
4
Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо
99 504 887
5
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо
102 978 000
6
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо
03 900 000
 
Нийт дүн
592 640 096