Нийтийн тээвриин хэрэгслэлүүдэд зориулалтын зогсоол байгуулах тухай

2010-04-15 00:00:00

     Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, 2010 оны "Нийслэлийн 2011 оны төсөв батлах тухай" 6/44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2011 онд санхүүжих Нийтийн тээврийн хэрэгслэлүүдэд зориулалтын зогсоол гаргах 300.0 сая төгрөгийн задаргааг нэгдүгээр, таксины байнгын болон түр зогсоол байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

     Хоёр. Таксины зогсоолуудын тохижилтын зураг, төслийг 2011 оны 04 дүгээр сарын 20-ны дотор боловсруулж батлуулахыг нийслэлийн Зураг төслийн хүрээлэн /С.ЦахиурАнд, тохижилтын ажил хийгдэх зогсоолуудын газар чөлөөлөх, газар олгох асуудлыг шуурхай зохион байгуулахыг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд тус тус даалгасугай.

     Гурав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Од/, Хөрөнгө оруулалтын газар /Б.Төмөрчулуун/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар/Ч.Однасан/-т тустус даалгасугай.

     Дөрөв. Таксины зогсоолуудын тохижилтын ажлыг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, гүйцэтгэл үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Батад даалгасугай.
 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ    Г.МӨНХБАЯР