Ажлын хэсэг байгуулах тухай

2010-04-19 00:00:00

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн "л", 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайн тохижилтыг сайжруулах, эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй баригдсан гараж, ТҮЦ, контейнер, хашааг цэгцлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшил, ашиглалтын байдлыг шалгаж, дүгнэлт гаргах зөрчил арилгуулах ажлыг 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай зохион байгуулж явуулсугай.

     Хоёр. Дээрх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй томилсугай. Үүнд:

Ажлын хэсгийн ахлагч   Б.Мөнхбаатар     Нийслэлийн Засаг даргын орлогч

Гишүүд

  • Ц.Сандуй               Нийслэлийн Газрын албаны дарга
  • Э.Хүрэлбаатар       Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга
  • Л.Бямбасүрэн          Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
  • С.Баатаржав           Нийслэлийн Цагдаагийн газрын дарга
  • Д-ОД                         Нийслэлийн Авто замын газрын дарга
  • М.Дунгармаа           Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга
  • Ч.Эрдэнэ-Очир        Нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Хот байгуулалтын албаны хот байгуулалтын үйл ажиллагааг хянан зохицуулах хэлтсийн дарга
  • Н.Шинэ-Оргил           Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч
  • Нарийн бичгийн    Дарга      Ц.Төрхүү Нийслэлийн Газрын албаны дэд дарга


     Гурав. Ажлын хэсгийн удирдамжийг хавсралтаар баталсугай.

     Дөрөв. Энэ ажлыг зохион байгуулж, дүнг 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /Б.МөнхбаатарАт даалгасугай.

     Тав. Дүүргүүдэд Засаг даргын орлогчоор ахлуулсан салбар ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнд нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, нийслэлийн Газрын албаны дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, архитектор, улсын байцаагч нарыг оруулж ажиллуулахыг Дүүргийн Засаг дарга нарт даалгасугай

     Зургаа. Энэхүү ажлын явцад шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь тооцож олгохыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс/Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Долоо. Нийслэл хотод зохион байгуулж байгаа 3 сарын аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачлагыг өрнүүлэн идэвх оролцоог нэмэгдүүлж ажиллахыг нийслэлийн Хэвлэл, мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР