Хөрөнгө бүртгэх тухай

2010-07-26 00:00:00
     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 "а" заалт, 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 93 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул гол дээрхи 920 000 000 /Есөн зуун хорин сая/ төгрөгөөр шинэчлэн засварлагдсан 252,64 урт метр төмөр бетон гүүрийг дүүргийн өмчид бүртгэн авахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Б. Батзоригт зөвшөөрсүгэй.
 
     Хоёр. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг нийслэлийн Засаг даргын орлогч /Б. Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР