Уралдаан зохион байгуулах тухай

2010-07-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн 10-14 насны хүүхэд багачуудын дунд "Миний Улаанбаатар" сэдэвт гар зургийн уралдааныг 2010 оны 6 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 05-ны хооронд зохион байгуулан явуулсугай.

     Хоёр. Нэг дүгээр байранд 1 хүүхдийг шалгаруулж Баярын бичиг болон ӨМӨЗО-ны Хөх хотод амраах эрхийн бичиг, ирж очих замын зардал, хоёр дугаар байранд 2 хүүхдийг шалгаруулж Баярын бичиг болон Хөх хотод амраах эрхийн бичиг, замын зардлын тал хувь, гурав дугаар байранд 4 хүүхдийг шалгаруулж Баярын бичиг болон 30.000 төгрөгөөр тус тус шагнасугай.

     Гурав. Гар зургийн уралдаан зохион байгуулахад шаардагдах зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.

     Дөрөв. Уралдааныг зохион байгуулж, дүгнэхийг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс/Э.Амарсанаа/-тдаалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР