Хөрөнгө бүртгэх тухай

2010-07-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 95 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Улсын төсвийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан 221 390 000 /хоёр зуун хорин нэгэн сая гурван зуун ерэн мянган/ төгрөгийн өртөг бүхий 75 ортой цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Хоёр. Шинээр бүртгэгдсэн барилгын эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/-т тус, тус үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР