Хөрөнгө бүртгэх тухай

2010-07-26 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 96 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийн өртөг бүхий "Хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн цогцолбор"-ын барилгыг дүүргийн өмчид бүртгэж авахыг Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд зөвшөөрсүгэй.

     Хоёр. Шинээр бүртгэгдсэн барилгын эзэмшилт, ашиглалтанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд тус тус үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР